Европын агаарын зам хаагдав

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Европын агаарын зам хаагдав

Исландын Eyjafjallajoekull галт уулын өрхнөөс гарч байгаа их хэмжээний үнснээс болж Европын агаарын тээврийн ихэнх нислэгийг хаахад хүргэж байна. Өчигдрөөс эхлэн Их Британи, Ирланд болон өнөөдрийн байдлаар Дани,Норвег,Бельги,Голланд,Финланд болон Литва улсуудын агаарын тээврийн нислэгүүд хаагджээ. Мөн Франц, Швед, Герман, Польш, Австри улсууд зарим нислэгийн маршрутыг хэсэгчлэн хааж эхэлсэн байна. Ингэснээр сүүлд гарсан мэдээгээр 6000 орчим нислэгийг хойшлуулаад байгаа юм. Ихэнх нислэгүүд Хойд Америк болон Ази руу хийх нислэгүүд байжээ. Европт үүссэн энэ байдлаас болж JAL,Qantas,Korean air,Singapore airlines болон Cathay pacific компаниуд энэ тив рүү хийх нислэгүүдээ хойшлуулаад байгаа юм.

М.Наст

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж