БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уны эхнэр Ли Сол Жугийн хамт хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж сонирсон фото агшинг www.yonhapnews.co.kr агентлаг дамжуулжээ. Энэ сарын дундуур залуу удирдагч эхнэрийн хамт Пхеньян хот дахь Ким Ил Сонг-ийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд зочилсан байна. Мөн үүнээс гадна залуу удирдагч Олон улсын нисэх онгоцны буудал дээр очиж, ажил байдалтай танилцсан байна.
Хуучин нисэх онгоцны буудлаас дөрөв дахин том олон улсын нисэх онгоцны буудал ирэх сарын 1-нээс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх аж.
Ч.БОЛ