Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2015.06.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 24 хэм дулаан байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Нутгийн  баруун  хэсгээр бороо орж , ихэнх нутгаар  сэрүүвтэр  байна.

06 дугаар сарын 28-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр.  Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө  16-21 градус,  Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн  баруун өмнөд хэсгээр  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө  20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  секундэд 5-10 метр.  Шөнөдөө     9-11  градус , өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:. Үүлшинэ, Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

2015 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 03-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

 

 
 
9-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 7 сарын 1-2-нд зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд  говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хална гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж