
Тус сургууль нь хичээлийн байрны хүрэлцээгүйгээс оюцтны дотуур байрандаа хичээл, сургалтаа явуулж байсан юм. Нийт 27 кабинеттэй тус сургуульд өргөтгөлийн барилга зайлшгүй хэрэгтэй. Ийнхүү байрны хүрэлцээ нэмэгдэхийн хэрээр тоног төхөөрөмж, багшлах боловсон хүчний шаардлага ч нэмэгдэнэ гэдгийг сургуулийн захиргаа онцлон хэллээ. ЭМШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал М.Нямсүрэн 2008 оноос хөөцөлдсөн хичээлийн байрны асуудал шийдвэрлэгдсэнд баяртай байгаа илэрхийлэн эл байрны өргөтгөлийн ажил энэ ондоо багтаад дуусна хэмээв. Мөн тэрбээр энэ үеэр сургалтын танхим, лабораторуудынхаа тоог нэмэгдүүлж, гадаад дотоодын хамтыг ажллагааг өргөжүүлэх шаардлага байгааг онцлон хэллээ.