“Solar Impulse 2” нислэгээ хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2015.06.26-нд нийтлэгдсэн

“Solar Impulse 2” нислэгээ хойшлууллаа

Дэлхийг тойрох аялал хийж байгаа, нарны эрчим хүчээр ажилладаг “Solar Impulse 2” онгоц Японы Нагоя хотоос Хавай арал руу хийх нислэгээ цаг агаарын тааламжгүй байдлын улмаас хойшлуулжээ.

“Solar Impulse 2” зургадугаар сарын 24-нд орон нутгийн цагаар шөнийн 02 цаг 30 минутад нисэх ёстой байсан боловч цаг агаар байдал муудсан учир нислэгээ хойшлуулсан байна. Түлш ашиглалгүйгээр дэлхийг тойрох аяллыг урьд нь энэ оны 8-9 дүгээр сард Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу-Даби хотод дуусгахаар төлөвлөж байсан юм. Гэвч одоо нислэгийн хуваарь өөрчлөгдөж магадгүй байна.

Нарны эрчим хүчээр ажилладаг онгоцоор дэлхийг тойрох аяллыг гуравдугаар сарын 9-нд Абу-Даби хотоос эхэлсэн билээ. Энэ хугацаанд уг онгоц Оман, Энэтхэг, Мьянмар болон Хятадын нутаг дэвсгэрт зургаан удаа газардсан байна. Тавдугаар сарын 31-нд Наньжин хотоос Хавай арал руу нисчээ. Гэвч цаг агаарын тааламжгүй байдлын улмаас Нагоя хотод зургадугаар сарын 1-нд ослын буулт хийхээс аргагүйд хүрсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж