Байгаль хамгаалагч аргал эмчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалагч аргал эмчилжээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын байгаль хамгаалагч Д.Ганбаатар өвчтэй аргал хонийг эмчлэн сувилж байна. Тэрбээр Баян-Уул, Сондуулын булагт адуу дагаж явсан аргаль хонинд ажиглалт хийхэд өвчний шинж тэмдэгтэй болох нь ажиглагдсан тул уул аргалийг барьж сумынхаа “Оргил” хувийн мал эмнэлгийн эмчид үзүүлэхэд өндөр халуурсан байжээ. Иймд дээр үеийн цэргийн нүхэн нуувчинд байлгаж халуун бууруулах тариа хийж, өвс ус тавьж өгч долоо хоног эмчилсэн байна. Тус аймгийн Баяндэлгэр, Онгон, Сүхбаатар, Мөнххаан, Дарьганга, Түвшинширээ сумын уул хад ихтэй нутагт зуу гаруй аргал хонь нутагшин  идээшиж байгааг байгаль хамгаалагчид тогтоож  хараа хяналтдаа авсан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж