"Гала" хамтлагийн ганган охин Ану өдгөө хоёр хүүхдийн ээж болоод буй. Хүүхэд гаргамагцаа урлагийн тайзнаас зодог тайлж байгаагаа мэдэгдсэн тэрбээр өдгөө цахим ертөнцийн од болоод буй.
Өдөр бүр фэнүүдтэйгээ мэндчилж, дэгжин, хөөрхөн зургаа цахим хуудсандаа нийтэлдэг дуучин бүсгүй энэ удаа бяцхан охин Бүжингээ ч бас өөрийн ажилд татан оролцуулахаар шийджээ.
Тэрбээр наадмын гоёлоо зэхэхийн зуурт үндэсний хувцас үйлдвэрлэдэг нэгэн салоны рекламанд охиныхоо хамт тоглоод амжсан байна.