"Камертон" хамтлагийн 20 жилийн ойгоо энэ сарын 24-нд “Crocus event hall”-д “VIBE 105.5 fm-ийн нээлтийн “Black & White party”-д оролцож, фенүүдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Камертоныхонтой төрсөн өдрийг нь хамт тэмдэглэхээр ирэх зочид зөвхөн хар, цагаан өнгийн хувцас өмссөн байв.
Тэгвэл тоглолын үеэр тус хамтлагийн гишүүд "Манай Л.Ган-Эрдэнийн гэргий Б.Уянга маань өнөөдөр буюу бидний 20-н жилийн ойн өдөр хоёр дахь хүүгээ төрүүллээ. Ингээд Ганаа маань 38-тай аав болж байна" гэх баяртай мэдээг, фенүүддээ дуулгажээ.
Т.АНУ