Яармагийн зам, “Hunnu Mall” худалдааны төвийн урд явган хүний гарц дээр хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн осол болжээ. Тодруулбал, 11.40 цагийн орчимд том оврын эксковатор машин явган хүний гарц дээр настайвтар эмэгтэйг дайрч амь насанд нь хүрсэн хэрэг гарсан, хэргийг шалгаж байна гэж Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас мэдээллээ.
Ослын газар дээр Замын цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны ажилчид ажиллажээ. Жолоочийн мэдүүлснээр гарцан дээр зогсож байгаад ногоон гэрэл асахад хөдөлсөн бөгөөд жолоочийн эсрэг талаас хүн гүйгээд ороод ирсэн гэнэ.
Д.УУДАМ