“Abercrombie & Fitch” зардлаа хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

“Abercrombie & Fitch” зардлаа хэмнэнэ

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Abercrombie & Fitch”  компани шинэ стратеги хэрэгжүүлэх гэж байгаа талаар “Bloomberg”мэдээллээ. Эдийн засгийн их хямрал болсон ч “Abercrombie & Fitch” компани бусдаас өөр байр суурьтай байсан. Бусад компаниуд хэрэглэгчдийг татахын тулд үнээ буулгаж байхад залуучууд, арван хэдтэй өсвөр насныханд зориулсан хувцас үйлдвэрлэдэг тус компани өмдөө 90 ам.доллараар зарж, хагас нүцгэн моделуудыг сурталчилгаандаа гаргаж байсан. Энэхүү зах зээлийн өнгө үл сонссон дүлий стратеги нь үр дүнгээ төдийлөн өгсөнгүй. 2008 онд 237 сая ам.долларын ашиг олж байсан тус компани 2009 онд ердөө 254 мянган ам.долларын ашиг хийж дөнгөн данган дампууралгүй оршин тогтножбайна. Өнгөрсөн жил тус компанийн дэлгүүрүүдийн худалдаа 23 хувь унасан бол хувьцааны ханш нь 56 хувиар унасан. Тус компаний гүйцэтгэх захирал Mike Jeffries 2008 оны АНУ-ын “хамгийн өндөр цалин авсан хамгийн муу үзүүлэлттэй таван захирал”-ын нэгээр шалгарч байсан. 2008 онд тэр 71.8 сая ам.долларын цалин, урамшуулал авч байсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж