Царайлаг горилл япон бүсгүйчүүдийг дурлуулав

Хуучирсан мэдээ: 2015.06.26-нд нийтлэгдсэн

Царайлаг горилл япон бүсгүйчүүдийг дурлуулав

 Шабани нэртэй амьтны хүрээлэнгийн горилл Япон бүсгүйчүүдийн хайрыг булаах болжээ. “Дэндүү царайлаг” хэмээн шагшигдах Шабани гориллыг харахаар япон бүсгүйчүүд Нагоя хотын Хигашияма амьтны хүрээлэнг зорих нь эрс нэмэгдсэн байна. Үүгээр ч зогсохгүй  япон бүсгүйчүүд олон нийтийн сүлжээ Твиттерт зургийг нь постлож, дэндүү царайлаг, халуухан гэх мэтээр бичих болжээ.

 

Шабани гориллыг Австралийн Сидней хотын Таронга амьтны хүрээлэнгээс 2007 онд Япон улсад шилжүүлэн авчирчээ. Үүнээс өмнө Шабани горилл 1996 онд Нидерландаас  гэр бүлийнхээ хамт Таронга амьтны хүрээлэнд ирсэн аж. Эх сурвалж: Dailymail.co.uk

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж