Дэлхийд алдартай “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Cardiff singer of the World” уралдаанд Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин амжилттай оролцож, 350 гаруй дуучдаас шилдэг тавд багтан тусгай шагналыг хүртсэн нь Монгол Улсад дуурийн урлаг хэр өндөр түвшинд хөгжсөнийг дэлхий нийтэд харуулаад авсан. Тэгвэл ОХУ-ын Москва хотноо манай таван залуу дуучин суут П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд хүч үзэж байна. Уг уралдааны урьдчилсан сонсгол явагдахад дуурийн гоцлооч Ч.Бадрал (Орост Консерваторид сурдаг, тус улсад нэлээд танигдаж яваа залуу дуучин), Б.Батжаргал (УДБЭТ-ын гоцлол дуучин), Г.Ариунбаатар (Улаан-Үдийн ДБЭТ-ын гоцлол дуучин) нар уралдааны I шатны шалгаруулалтад орох эрх авчээ. Олон улсын нийт 19 дуучин оролцож буй тус уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр, маргааш болох юм.
Та бүхэн П.И.Чайковскийн уралдааныг http://tch15.medici.tv/en/performances/voice хуудсаар үзэх боломжтой юм.
Ч.БОЛ