-Б.Батцэцэгийн эмчилгээний төлбөр болох 20 сая төгрөг хараахан бүрдээгүй байна-
Залуучуудын анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Баатарзоригийн Батцэцэг ид мандах үедээ өвдөгний чагтан холбоос тасарч, хүнд бэртэл авсаны улмаас дахин дэвжээн дээр гарах боломжгүй болсон юм. Тиймээс түүнийг дахин Монгол улсынхаа нэрийг мандуулж дэвжээн дээр гарах хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх зорилгоор Гавьяат тамирчин Э.Ням-очир, Г.Мандахнаран нарын санаачлагаар “G.O.B” энтертайнментын залуус “Сэтгэлийн илч” хэмээх хандивын тоглолтын зохион байгуулсан билээ. Энэхүү тоглолт өнгөрөгч ням гаригт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болсон юм. Тус тоглолтод Монголын нийтийн болон рок поп, хипын хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөсөн.
Одоогоор Б.Батцэцэгийн эмчилгээний зардалд 20 сая төгрөг шаардлагатай. Харин хандивын дансанд нэг сая орчим төгрөг цугларчээ. “Сэтгэлийн илч” хандивын тоглолтоос хэр их мөнгө цугларсныг хараахан тооцоогүй байна юм байна. Энэхүү тоглолтын зохион байгуулсан залуус удахгүй хэвлэлийн хурал хийх бөгөөд энэ үед тодорхой болно гэсэн юм.
Юутайч олон түмэндээ “Баавгай” Б.Батцэцэг гэж алдаршсан түүнд туслах хүсэлтэй хүмүүс 5749-529185 гэсэн Хаан банкны дансанд сэтгэлийн хандиваа өргөх боломжтой.
Ч.БОЛОР