Б. Лхагвасүрэн, Ч. Мөнхзул нар урилга хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Б. Лхагвасүрэн, Ч. Мөнхзул нар урилга хүлээж авлаа

Б. Лхагвасүрэн / Төрийн шагналт, Ардын уран зохиолч/

  Дундаас нь ороод үзэхэд урьд болсон явдал нь ойлгомжтой, төгсгөл ойлгомжтой, тархиар зажилахад амархан зөөлөн кино хийсээр байгаад Монголын ард түмнийг кино урлагаар цангааж байна. Кино урлаг бол хэцүү, үнэн, уран сайхны дээд хэмжээнд, сэтгэлгээний дээд зэргийн түвшинд байх ёстой гэж би боддог. Тиймээс ард түмний дунд буй өнөөдрийн хүмүүсийн ойлгож байгаа, их ойлгох гэж чармайхгүй байгаа, хүмүүст таалагдаж буй киног болимоор юм даа гэж хэлмээр байна. Иймээс кино урлаг бол ухааны, он цагийг ая даахтай байгаасай бүх үзэгчдийн өмнө байгаасай гэж боддог. 

Ч. Мөнхзул /Кино зохиолч/ 

Кино код нэвтрүүлэг
үзэгчдийн саналыг үндэслэж, тэдний хүсэн
хүлээж байгаа киног бүтээх болов уу гэж бодож байна. Надад зохиолын синопсисоо
танилцуулах урилга өгч байгаад баярлалаа. Кино зохиол бичдэг, бичихийг оролддог
хүний хувьд энэ киноны зохиол мэргэжлийн түвшинд бичигдээсэй гэсэн хүсэл байна.
Кино зохиол бичнэ гэдэг нь зохиолчоос маш их хөдөлмөр шаарддаг. Ялангуяа 100-аад
жилийн өмнөх түүхэн цаг үеийг харуулсан, энэ цаг үеэс тэс өөр нөхцөл байдал, үзэл
санаа, итгэл үнэмшлийн тухай сэдвийн талаар бичих тул сонгогдсон зохиолч маань
судалгаа сайн хийж хөдөлмөр гаргаж ажиллах байх гэж бодож байна. Зохиолч хүнд авьяасаас гадна хөдөлмөр,
өөрийнхөө бичсэнийг дахин, дахин засаж, сайжруулах тэсвэр, сэтгэлийн тэнхээ
байх ёстой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж