“Цайны зам” төслийг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

“Цайны зам” төслийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Байгаль орчин аялал жуучлалын яам, БНХАУ-ын ӨМОЗО-ны Аялал жуучлалын товчоо, ОХУ-ын Буриад улсын Үндэсний аялал жуучлалын агентлагийн хооронд “Цайны зам” төслийг хэрэгжүүлэх санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан аялал жуучлалын шинэ бүтээгдэхүүнийг бий болгох юм байна. Тодруулбал, гурван улс аялал жуучлалыг салбараа хамтран хөгжүүлснээр унах ашиг нь өснө хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ. “Цайны зам” нь аль 300 жилийн тэртээд үүссэн бөгөөд Хятадаас цай, гурил, үслэг эдлэл, алт мөнгө, шүр сувдыг Монголоор дамжуулан Оросод зардаг байсан хятад худалдаачид, монгол жинчдын үүсгэсэн зам гэнэ. Энэ төслийг хөрш орнуудтайгаа хамран хөгжүүлснээр гадаадынхан гурван өөр өнгө, гурван өөр төрх, гурван өөр соёлыг харах боломжийг бүрдүүлэх гэнэ. Үүний хүрээнд агаарын тээвэр, авто зам, төмөр замын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байгааг ч мэргэжилтнүүд онцолсон.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж