Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны Үйлдвэрийн тойрууд байрлах хөөсөнцөрийн үйлдвэрт өчигдөр (VI.25) гал гарчээ. Галын дуудлагын дагуу 21.00 цагийн үед Онцгой байдлын газрын гал унтраах, аврах 4 ангийн 30 гаруй албан хаагч ажиллаж, бүрэн унтраасан байна.
"Цагаан сувд" хөөсөнцөрийн үйлдвэрийн хашаан дотор ажил тарсны дараа хог шатааснаас болж гал гарчээ. Галын улмаас хөөсөнцөрийн үйлдвэрийн манаачийн гэр болон үйлдвэрийн дотор байсан бараа материал бүгд шатсан байна.
Энэхүү гал гарсан обьектын хувьд олон жил хөөсөнцөр үйлдвэрлэж байгаа бөгөөд гал гарах үед хүн байгаагүй байжээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах ангийн 10, 14, 18, 26 буюу Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн албан хаагчид ажилласан байна.
Ч.БОЛОР