Италид нээх Элчин сайдын яам хэний бялуу вэ?

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Италид нээх Элчин сайдын яам хэний бялуу вэ?

Италийн Ром хотноо Монголын Элчин сайдын яамыг нээх асуудлыг УИХ дэмжээд
байна. Тэнд Элчин сайдын яамаа нээх эсэх асуудлыг эрх бүхий байгууллага
нь ийнхүү шийдвэрлэхээс өмнө Элчин сайдаар хэн тэнд суух нь алт эрт
шийдэгдсэн гэдэгт мөрийцөхөд ч алдахгүй. Учир нь гадаадын аль нэг оронд
Элчин сайдын яам эсвэл Консулын газар нээх асуудал нь Монголын хувьд
ажил, албан тушаалгүй хоцорсон хэн нэгэнд хуваарилах “бялуу” болоод удаж
байгаа билээ. Уг нь Элчин сайдын яам, Консулын газар байгуулах нь эдийн
засаг, бизнес, худалдаа, иргэд хоорондын харилцааны гээд бодитой
шаардлага дээр үндэслэдэг байх. Багаар бодоход тухайн улсад оршин суудаг
монголчуудын эрх ашгийг хамгаалах, тэдэнд учирдаг визийн болоод байнгын
асуудлыг шийдвэрлэх зорилготой байх ёстой. Нэг үгээр бол Элчин  сайдын
яам байгууллаа гэхэд эхлээд хийх ажил нь тодорхой байх учиртай. Тэгвэл
Европын холбоонд багтдаг, явуулын голдуу цөөн хэдэн монгол иргэн
амьдардаг, эдийн засаг, бизнесийн харилцаа ч өргөн дэлгэр бус Италид
Элчин сайдын яамаа нээх болсон шалтгаан нь юу вэ? УИХ-аар энэ асуудлыг
эрхэм гишүүд хэлэлцэхдээ дээрх нөхцөл байдлыг дэндүү сайн онцолсон
хэрнээ л ногоон гэрэл гялсхийлгэлээ. Сүүлийн үед парламентын гадна
хэдийнэ шийдэгдсэн асуудлыг УИХ-аар оруулж, гишүүд ч өөрийн толгойгүй,
зүгээр л кноп дарагчид болж хувирсныг дээрх шийдвэр дахин харуулсан
хэрэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж