“Эрдэнэт” үйлдвэр орлогч захирлуудаа сэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэр орлогч захирлуудаа сэлгэжээ

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн 41 дүгээр хуралдаан Орхон аймагт болж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр зарим хүмүүсийг томилсон байна.

Тус компанийн санхүү хариуцсан орлогч захирлаар ажиллаж байсан Б.Болдбаатарыг чөлөөлж, оронд нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Жаргалсайханыг томилсон бол тус үйлдвэрийн нийгмийн бодлого хариуцсан орлогч захирал Ё.Баярсайханыг чөлөөлж, оронд нь тус үйлдвэрийн санхүү эрхэлсэн орлогч, тус үйлдвэрийн Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан н.Зоригтыг тус тус шинээр томилжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж