Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийн хүрээнд Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэжээ.

Дээрх асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж