Вьетнамд үерийн гамшиг нүүрэллээ

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Вьетнамд үерийн гамшиг нүүрэллээ

 

Далайн шуурганы улмаас Вьетнамын хойд хэсгийн нутагт үерийн гамшиг нүүрлэжээ. Үерт 20 гаруй өрхийн сууц урсаж, долоон хүн амь үрэгдсэн байна. Түүнчлэн дөрвөн хүн ор сураггүй болжээ. Гэртэйгээ урсаж сураггүй болсон дөрвөн настай хүүг амьд олох найдлагагүй байна. 

 

“Кужира” нэртэй далайн шуурга өчигдөр Вьетнамын хойд эргийг дайран өнгөрчээ. Шуурганы үеэр өнгөрсөн хоёр өдөрт Вьетнамын хойд хэсгийн нутгаар 20 см хур тунадас орсон байна.

 

Вьетнамд ойр ойрхон далайн шуурга, үер болдгоос жил бүр олон зуун хүн амь үрэгддэг аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж