Интернэт, телевиз, технологийн энэ эрин үед орой болгон тэнгэр хардаг хүн ховордсон болов уу. Эрт дээр цагт хүн төрөлхтөн бүхэл бүтэн цаг тооны бичгээ тэнгэрээс олж хардаг, амьдралын өнгө төрхөө тэнгэр харж тодорхойлдог байлаа.
Гэхдээ тэнгэр, огторгуйд хүний нүдэнд харагдах гайхмаар сонин зүйлс байсаар л байгаа. Эдгээрээс одоо цагт амьдарч байгаа хүн таны амьдралдаа ганцыг нь ч болов үзэхэд илүүдэхгүй 5 үзэгдлийг нэрлэж байна. Сансар огторгуй агуу уудам, хүн бид хичнээн өчүүхэн билээ, алийг нь ч үзсэн сэтгэл нь хөдлөхгүй, сүрдэж бишрэхгүй хүн гэж байхгүй л болов уу.
2. Halley-ийн сүүлт од (Halley’s Comet)
2061 онд: Энгийн нүдэнд харагддаг олон сүүлт од байдаг ч Halley-ийн сүүлт од шиг онцгой нь үгүй биз ээ. Энэхүү сүүлт од нь астрономчдын мэдэх хамгийн тод, том сүүлт однуудын нэг бөгөөд 75 жилд нэг удаа тохионо. Тиймээс хүн амьдралдаа ганцхан л удаа үзэх хувь тохиох агаад муугаар бодоход үзэж чадахгүй ч байж мэднэ, азтай нэг нь хоёр ч удаа үзээд амжих биз. Үлгэр домог, түүхэн явдлуудад ч энэ од олноор дурдагддаг. Жишээлбэл 1066 онд энэ үзэгдэл болох үеэр 1-р Вилльям Английг эзэлж байжээ. Мөн нэг сонирхолтой тохиолдол гэвэл алдарт зохиолч Марк Твейн яг энэ сүүлт од үзэгдэхэд төрөөд 75 жилийн дараа дахин үзэгдэхэд нь нас баржээ.
3. Аурора (Туйлын туяа)
Жил бүр: Аурора буюу туйлын туяа нь хойд, өмнөд туйлд болдог гайхалтай гэрлийн үзэгдэл юм. Дэлхийн соронзон оронд нарны үйлчлэл бий болсноор үүсдэг энэхүү ер бусын үзэгдэл шөнийн тэнгэрийг тэр аяар нь чимж улаан, цэнхэр, ногоон, ягаан өнгүүд хуйлран бүжинэ. Яг энэ үзэгдлийн үеэр хойд туйлд ойрхон хотууд жуулчдын хөлд дарагддаг ба аялал жуулчлалын оргил үе нь гэж хэлж болно.""
4. Сарны бүтэн хиртэлт
2011 оны 7 сарын 15-д Африкт: Нар сарны хооронд дэлхий орж дэлхийн сүүдэр саран дээр тусах үед сар хиртэлт болдог. Энэ үед сар энгийн саарал өнгөнөөсөө улайж эхэлдэг ба яг бүтэн хиртэлтийн үедээ том улаан бөмбөлөг болж хувирна. Магадгүй энэ нь танд ангараг гарагийг хамгийн ойроос харж буй мэт сэтгэгдэл ч төрүүлж болох юм. Харамсалтай нь энэ үзэгдэл дэлхийн тодорхой хэсгүүдэд л харагддаг ба энэ онд Африкт маш сайн харагдах юм байна. Харин дараагийнх нь 2014 оны 4 сарын 15-д АНУ-д харагдана.
5. Perseid солирын бороо
2011 оны 8 сарын 9-14 хооронд: Жил бүрийн 8 сард шөнийн тэнгэр олон өнгийн “од”-оор гялалздаг. Үүр цайх үеэр олон өнгийн одод харваж эхэлдэг нь үнэхээр үзэхэд бахдам, сэтгэл хөдөлмөөр. Энэ бол Perseid солирын бороо гэж нэрлэгддэг үзэгдэл бөгөөд 2000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн мэддэг болжээ. Яг энэ үедээ минутанд дунджаар гурван од харвадаг бөгөөд хэрвээ гоё нөхцөл таарах юм бол тан руу чиглэж байгаа юм шиг санагддаг гэнэ. Ямартай ч миний хувьд өмнө нь мэддэгүй байсан, энэ жилийнхийг заавал үзнээ. 2011 оны хувьд 8 сарын 12, 13-д маш тод харагдах бөгөөд болж өгвөл хотын гэрлээс зайдуухан, зүүн хойд зүгт харвал тод харагдах юм байна.