Зураач Б.Лувсанпэрэнлэй "Төвөргөөн" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн зургадугаар сарын 13-д Маршал Арт Галерейд нээлтээ хийлээ. Тэрбээр өнгөрсөн онд “Даян Тэн” хэмээх анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байв. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 23 тосон будгийн том хэмжээний шинэлэг бүтээлүүдээ дэлгэх юм.
"Төвөргөөн" үзэсгэлэн зураач Лувсанпэрэнлэй @ Маршал Арт Галлерэй #Mongolian #artist #Painting #art #Mongolia