Өсөхөө харцагадаа баяр хүргье

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Өсөхөө харцагадаа баяр хүргье

 

Өнөөдөр 6-р сарын 25-ны өдөр. Энэхүү өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат "Алдар" спорт хороо, Таванхан дэвжээний бөх улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй мэндэлжээ. Харцага маань 1981 оны  энэ өдөр төрсөн бөгөөд өнөөдөр 34 насных нь төрсөн өдөр тохиож байна. 

       2006 онд Улсын баяр наадмын гурвын даваанд у.н Ч.Мөнхтогтохыг, дөрөвт у.н Л.Наранбаатарыг орхин улсын начин Д.Батболдоор /харцага/ 5 давж улсын начин цол хүртсэн бол 2010 онд тавын даваанд у.н ц.Содномдоржийг даван цолоо баталж, 2011 оны наадмаар гуравт Хэнтий аймгийн заан Ш.Ариунбаатарыг, дөрөвт Увсын аймгийн арслан Н.Ганзоригийг, тавд улсын начин Л.Нямсүрэнг, зургаад улсын начин Б.Амарзаяа нарыг давж, долоод Д.Баасандорж харцага(заан)-д унаж улсын харцага цол тус тус авсан манай шилдэг харцагуудын нэг.

            Ингээд төрсөн өдөр нь тохиож буй харцагадаа төрсөн өдрийн мэнд хүргээд Их Монгол улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадамд амжилттай сайн барилдаж цолоо ахиулахыг хүсэн ерөөе. Таныг болон танай гэр бүлийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж