Хагас тэрбум ам.долларын хар тамхи хураажээ

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Хагас тэрбум ам.долларын хар тамхи хураажээ

 

Австралийн байлдааны хөлөг хар захын ханшаар 520 сая ам.доллар хүрэх их хэмжээний хар тамхи зөөвөрлөж явсан дарвуулт онгоцыг илрүүлэн хураан авчээ. 581 кг хар тамхи зөөвөрлөж явсан дарвуулт онгоцыг Африкийн зүүн эргийн ойролцоо саатуулсан аж.

 

Австралийн “HMAS Newcastle” байлдааны хөлөг далайн дээрэм, терроризм, хар тамхи зөөвөрлөхтэй тэмцэх олон улсын эргүүл, харуулын ажиллагаанд оролцож байгаа аж. Далайн эргүүлийн олон улсын ажиллагаанд 30 орны хөлөг онгоцнууд оролцдог байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж