Обама барьцаалагчдад мөнгө төлөхийг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Обама барьцаалагчдад мөнгө төлөхийг зөвшөөрөв

 

АНУ-ын эдгээр иргэд өнгөрсөн онд “Исламын улс” бүлэглэлийн барьцаанд амь үрэгдсэн юм.

 

Цагаан ордон АНУ-ын иргэд барьцаалагдсан нөхцөлд засгийн газрын баримтлах  бодлогод өөрчлөлт орууллаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама барьцаалагдсан иргэдийн ар гэрийнхэн барьцаалагчдад мөнгө төлөхийг зөвшөөрчээ. Гэхдээ энэ нь АНУ-ын иргэд барьцаалагдах магадлалыг улам нэмэгдэх эрсдлийг дагуулж байна.

 

АНУ нь гэмт бүлэглэлүүдийг санхүүжүүлэхгүйн тулд барьцаалагчдад мөнгө төлөхгүй байх бодлого баримталсаар ирсэн юм. АНУ-ын нэлээд хэдэн иргэн өнгөрсөн онд барьцаалагчдын гарт амь үрэгдсэн нь засгийн газрыг бодлогоо эргэн харахад хүргэсэн аж. Үнэндээ Европын олон орон барьцааны иргэдээ суллахыг тулд чөлөөтэй мөнгө төлдөгт  АНУ-ын хохирогчдын гэр бүлүүд барьцдаг байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж