Л.Гансүх нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Л.Гансүх нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар эрүүгийн хэргийг энэ сарын 23-ны өдөр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн тухайгаа мэдээлжээ.

Л.Гансүх нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж