Жохар Царнаев хохирогчдоос уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Жохар Царнаев хохирогчдоос уучлалт гуйлаа

 

АНУ-ын холбооны шүүхээс өчигдөр /VI.24/ Жохар Царнаевт цаазын ял оноолоо. Жохар Царнаев болон түүний ах Тамерлан нар 2013 оны Бостоны уламжлалт марафон тэмцээний үеэр тэсрэх бөмбөг бүхий халдлага үйлдсэн юм. Халдлагын улмаас гурван хүн нас барж, 264 хүн гэмтэж бэртсэн.

 

Ах Тамерлан Царнаев нь цагдаа нараас зугтаж явахдаа буудалцааны үеэр амь үрэгдсэн билээ. Чечень гаралтай ах дүүс АНУ-ын засгийн газрын мусульманчуудын эсрэг явуулж буй үйл ажиллагааны хариуг авах зорилгоор халдлага үйлдсэн аж.

 

Өдгөө 21 настай Жохар Царнаев шүүх хурлын үеэр хохирогчдоос уучлал гуйж, аллах болон өмгөөлөгчдөө талархлаа илэрхийлжээ. Шүүх хуралд халдлагын улмаас хөлгүй болсон 17 хүн гэрчээр оролцсон байна.

 

АНУ-д цаазын ял гүйцэтгэхэд бүтэн жил хүлээгддэг бөгөөд энэ хооронд хэрэгтэн давж заалдах эрхтэй байдаг аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж