Хортонд зориулсан хожил найман гоолоор хэмжигдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Хортонд зориулсан хожил найман гоолоор хэмжигдэнэ

Стэнлийн цомын төлөөх цуврал Бостон хотод шилжиж, өнөөдөр тус хотын мөсөн талбайд эхний тоглолтоо хийлээ. Өмнөх тоглолтод нэмэлт цагт ялагдсанаар цувралд 2-0 ээр хожигдож эхэлсэн “Брунс”ын хувьд өнөөдрийн тулаан маш чухал тоглолт байлаа. Тиймээс ч тоглолтын эхнээс л санаачлагыг авч тоглох гэж оролдсон “Бостон” ердөө хоёрдугаар үеийн эхний минутанд гоол оруулжээ. Гэхдээ энэ хооронд буюу нэгдүгээр үед багийн шилдэг тоглогчдын нэг Натан Хортоны гэмтсэнээр талбайг орхисон. Аарон Роум Хортон дээр алдаа гаргаж, улмаар Бостоны тоглогч шууд эмнэлэгт хүргэгджээ. Энэ үйл явдал “Брунс”-ын тоглогчдыг илүү хурцалсан гэхэд болно. Хоёрдугаар үеийн эхний минутад л Андрью Ференс тооны харьцааг 1:0 болгосон бол үүнээс яг гурван минутын дараачаар Марк Реччи хүний давуу байдлаа ашиглан багийнхаа давуу байдлыг бататгаж, тооны харьцааг 2:0 болгосон байна. “Ванкувер Канукс”-ын хаалгач Луонгогийн хаалгандаа гоол алдаагүй амжилтыг зогсоож чадсан талбайн эзэд өнөөдөр гоолын хур буулгах хувьтай байжээ. 12 дахь минутад Бранд Марчанд хаалгачийн эсрэг гарч багтаа тоог нэмсэн бол 16 дахь минутад Дэвид Крейчи онооны самбар дээр 4:0 гэсэн зөрүүг бий болголоо. Гоолын ашигтай дамжуулалтыг түүнд Майкл Райдр өгчээ. Ийнхүү эхний үе гоол өндөрлөсөн ч хоёрдугаар хагас 4:0 гэсэн илт илүүрхэл дор явагдсан байна. Тоглолтын турш “Ванкувэр” 41 удаа, “Бостон” 38 удаа хаалга руу цохисон нь довтолгоо ижил хэмжээнд явагдаж байсныг илэрхийлэх ч оруулсан гоолын харьцаа харин эсрэг утгыг илэрхийлж байлаа. Гуравдугаар үеийн 12 дахь минутад тооны харьцаа 5:0 болсны дараачаар Канадын багийн нэр төрийн нэг гоолыг Янник Хансен Раффи Торресийн дамжуулалтаар хийж, багийнхаа нэрийг аварчээ. Харин Бостоны гоол үргэлжилсээр л байлаа. 18, 19, 20 дахь минут тус бүр нэг гоол оруулснаар 8:1 харьцаатай “Ванкувер Канукс” багийг бут ниргэжээ. Ингэснээр тус тоглолт Үндэсний хоккейн лигийн плей-оффын түүхэнд хамгийн олон гоолтой тоглолтын нэг болж үлдлээ.

 Хамгийн сүүлд 1996 онд есөн гоолтой тоглолт болж байсан ажээ. 21 жилийн дараа шигшээ тоглолтыг өөрийнхөө талбайдаа хүлээн авсан “Брунс” цувралыг 2-1 болгон ойртуулж чадлаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж