Улсын дуурь бүжгийн эрдмийн театр энэ жил Монгол орныг зорин ирж буй гадаадын болон орон нутгаас нийслэлд ирэх дотоодын жуулчдад зориулсан үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа билээ. Тиймээс театрын зүгээс “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ долоо хоногийн хөтөлбөрт “Захгүй хөх тэнгэрийн дор” найрал дууны концертыг тоглохоор болсон. Энэхүү тоглолт өнөөдөр 19:30 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглогдох юм.
Тоглолтод УДБЭТ-ын найрал дууны анги бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож дэлхийн сонгодог болон үндэсний алдартай бүтээлүүдийг хүргэх болно.
Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна.
Ч.БОЛ