Үндэсний сур харвааны УАШТ Орхон аймагт болов

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Үндэсний сур харвааны УАШТ Орхон аймагт болов

Үндэсний сур харвааны өсвөр болон насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн саяхан Орхон аймагт боллоо. 2015 оны УАШТ-д нийт 22 байгууллагын 88 багийн 360 гаруй харваачид оролцож 35 багц медалийн төлөө цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээн хасаа болон хана харваагаар болсон юм.

Тэмцээний дүн гарахад насанд хүрэгчдийн хана харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн "Хангарьд" спорт клубын харваач Э.Ганчулуун, эмэгтэйчүүдийн ангилалд "Хот монгол" группын харваач Н.Өлзийханд, хасаа харвааны эмэгтэйчүүдийн ангилалд "Хангарьд" клубын тамирчин Ш.Энхтуул нар түрүүлжээ.

Тэмцээний нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид түрүүлсэн бол Орхон аймгийн баг удаалжээ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж