Энэ жилийн баяр наадмын худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг 2 хэсэгт олгоно. 6-р сарын 23-ны өдрөөс эхлэн нийтийн хоол үйлчилгээний зөвшөөрөл хүссэн өргөдлийг АЗДТГ-т хүлээн авч эхэлжээ. Нийтийн хоолны зөвшөөрлийг олгохдоо мэргэжлийн хяналтын газрын хүнсний аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч, тогоочдын холбооноос тавьсан шаардлагыг үндэслэн иргэн аж ахуй нэгжид олгох юм байна.Тухайлбал худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуй нэгж байгууллага нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байхын зэрэгцээ тухайн үйлчилгээг эрхлэгчдийн аль нэг нь заавал мэргэжлийн хүн байх шаардлагыг тавьж байна.
Нийтийн хоол үйлчилгээний салбар хүнсний аюулгүй байдал дээд зэргээр хангасан байх учиртай. Энэ утгаараа баяр наадмын өдрүүдэд энэ чиглэлд ажиллах ААН иргэд нь худалдаа болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлттэй байх хэрэгтэй юм. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалах, худалдаалах нөхцөлийг бүрдүүлэх хөргөх төхөөрөмж болон шаардлагатай бусад тоног төхөөрөмжийг бүрдүүлж үйл ажиллагаа явуулна гэдгийг хэлж байна.
Одоогийн байдлаар нийтийн хоолны өргөдлийг хүлээн авч байна. Харин тоглоом үйлчилгээ худалдаа наймаа гэх мэт бусад үйлчилгээний зориулалтын зөвшөөрлийг 7-р сарын 1-ээс хүлээн авна. Түүнчлэн энэ жилийн тухайд орон нутгийн аж ахуй нэгж иргэдэд голлон зөвшөөрөл өгнө гэдгийг онцоллоo.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn