Ойн нэрэмжит аяны туг Дундговьд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Ойн нэрэмжит аяны туг Дундговьд ирлээ

Худалдааны байгууллагын 90 жилийн ойн нэрэмжит аяны тугийг Өмнөговь аймгаас Дундговьд аймагт хүлээлгэн өглөө. Аяны нэг сарын хугацаанд Говь-Угтаал, Сайнцагаан, Эрдэнэдалай суманд төвлөрүүлэн “Худалдагч-2011” яармаг, худалдаа, худалдагч нарын ур чадварын уралдаан зохион байгуулах, Эрүүл ахуйн орчин нөхцөл болон үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт сургалт, семинар зохион байгуулах, худалдааны үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, нутгийн брэнд нэрийн хоолтой болох юм. Аяныг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч С.Сүхбаатар ахалж байна. Аяны тугийг нэг сарын дараа Өвөрхангай аймагт хүлээлгэн өгөх юм.   



С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж