Аймгийн удирдлагууд банкны хүүг зогсоох саналтай байна

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Аймгийн удирдлагууд банкны хүүг зогсоох саналтай байна

Яг одоо Ерөнхий сайд С.Батболд аймгуудын Засаг дарга нарыг хүлээн авч уулзан, цаг үеийн мэдээллээс гадна цаашид авах арга хэмжээний талаар саналыг нь сонсч байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд “Зуд болж төр төдийгүй иргэд хандив тусламж өгч, төрөөс хийх ёстой ажлаа хийж байгаа ч байнга авах ёстой юм шиг ойлгож болохгүй. Энэ нөхцөлийг дахин давтагдуулахгүйн тулд цаашид ажиллах нь чухал байна” гэдгийг голлон анхааруулж байлаа. Харин аймгийн Засаг дарга нар банкны зээлийн хүүг тодорхой хугацаагаар зогсоох, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд бага дунд үйлдвэрлэлийг санхүүгийн хувьд дэмжих шаардлагатайг онцлов. Тодорхой арга хэмжээ авахгүй бол хөдөөгийн малгүй болсон малчдын амьдрал туйлын хэцүү байгаа бөгөөд аргаа барсан хүмүүс алтны орд газар руу дүрвэх нь олширсон гэнэ. Тиймээс энэ чиглэлд анхаарах нь юу юунаас илүү чухал хэрэгтэй байгаа аж. Түүнчлэн ирэх өвлийн бэлтгэл ажлыг яг одооноос эхлэн зохион байгуулах шаардлагатай байгаа аж.

Л.ХАЛИУ    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж