Тоглоомчдод зориулсан супер компьютер

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Тоглоомчдод зориулсан супер компьютер

Origin PC компани Big O Desktop нэртэй тоглоомчдод зориулсан, өндөр үзүүлэлт бүхий компьютер үйлдвэрлэжээ. Уг компьютер нь хэмжээгээрээ энгийн компьютераас хоёр дахин том бөгөөд хамгийн бага үзүүлэлттэй хувилбар нь 7669 ам.доллар гэнэ. Харин хамгийн дээд, өндөр үзүүлэлттэй хувилбарыг сонговол 17 мянган ам.долларт хүрэх ажээ. CPU, GPU болон эх хавтан бүгд шингэн хөргүүртэй бөгөөд зургаан цөмт хоёр ширхэг Intel Xeon X5680 CPU-тэй, 1000 ватт хүчин чадалтай хоёр үүсгүүртэй, дөрвөн график карттай юм байна. Түүнчлэн процессорын доод хэсэгт Xbox 360 Slim тоглоомын консолыг суурилуулжээ. Компьютерт ажиллаж байх үедээ Xbox 360 давхар тоглох боломжтой нь уг компьютерийн онцлог, давуу тал аж.

www.likeit.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж