Хятадын баруун хэсгийн Шинжаан-Уйгурт хутга, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэн бүлэг этгээдүүд цагдаагийн газар, замын пост руу халдсан байна. Кашгар хотод даваа гаригт болсон халдлагын үеэр 18 хүн амь үрэгдсэн байна. Террористууд гэж нэрлэсэн 15 уйгур хүнийг устгасан тухай Хятадын цагдаагийн газраас мэдээлжээ. Энэ хэрэг исламын шашины Рамадан сар эхэлсэн даруй гарснаараа анхаарал татаж байна.
Шинжааны исламын шашинт уйгур үндэстнүүд Бээжингийн дарангуйллыг эсэргүүцэн цагдаа, хууль хяналтынхны эсрэг халдлага дайралт хийх нь элбэг байдаг.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters