&#34VIBE FM105.5&#34 онлайн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

&#34VIBE FM105.5&#34 онлайн боллоо

Сүүлийн үед сонсогчдыг байлдан дагуулах болсон "VIBE FM105.5" албан ёсоор онлайн боллоо. Ингэснээр сонсогчид хүссэн үедээ өөрийн гар утаснаас FM-ээ сонсох боломж бүрдэж буй юм.

Мөн чихэвчгүйгээр сонсох боломжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн та бүхэн цаг алдалгүйгээр хөгжмийн ертөнцөд болж буй үйл явдлын мэдээ мэдээллийг авах бүрэн боломжтой.

Та андройд гар утастай бол play store-гоосоо VIBE live Fm105.5 гэж хайлт хийгээд апплэкэйшнээ татаж авах юм.

Харин IOS гар утас хэрэглэдэг бол аппликэйшнээ iTunes-ээс татан авах боломжтой.

Дашрамд сонирхуулахад, тус FM-ийн албан ёсны нээлт өнөөдөр 20.00 цагаас "Crocus event hall"-д болно гэдгийг дуулгая.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж