Улиастай-Гачууртын замд шинээр автобусны буудал барина

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Улиастай-Гачууртын замд шинээр автобусны буудал барина

Баянзүрх дүүргийн 20, 23, 28-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11.0 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” ХХК ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 6 123 550 161 төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажлыг  2015 оны 06 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 30-ны хооронд  гүйцэтгэж дуусгана.

Ингэснээр одоогийн 7м-ийн өргөнтэй зорчих хэсгийг  8м болгон өргөтгөж, хуучин 1-ийн диаметртэй 9ш хоолойг 18,36 у/м төмөрбетон гүүрийн хамт засварлана. Мөн авто замын суурийг цементээр бэхжүүлсэн хайрган сууриар сольж, асфальтобетон хучилт 5 см дэвсэх юм. Шинээр 28 автобусны буудал  хийх бөгөөд авто зам баруун гар талдаа гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөөд байна.

Газар чөлөөлөлт: Авто замын трассын дагууд нийт 119 объект багтсан байна. Үүнээс замын хөвөө даланд орсон хашаа 95, байшин 22, зорчих хэсэгт орсон байшин 4, путк тампр 2 байна. 

Одоогоор замын хуучин хашлагыг 6300 у/м газар хуулж зайлуулж талбайг цэвэрлэн УСУГ-аас цэвэр усны хамгаалалтын газар  түр замыг байгуулах зөвшөөрөл авч гэрээ байгуулаад  байна. Мөн 4.0 км түр замыг  хусаж  тэгшлэн  байнгын усалгаа хийж тээврийн хэрэгслийг зорчуулж байна. НТГ болон НЗЦГ-тай хамтран  ажиллаж  зохих  тэмдэг тэмдэглэгээг  түр замд тавьж ажиллаж байна. 2.0 км авто замын хуучин хатуу хучилтыг ресакладаж 1-р үеийг хийж индүүдэж нягтруулсан. 700м газар  цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэж 5 хоногийн бэхжилт явагдаж байна. 4-н цэгт шинээр хийх автобусны буудлын өргөсөлт хийгдэж хөлдөлтөөс хамгаалах үе байгуулж, 1 диаметртэй төмөр бетон хоолойн угсралтыг хийж байна. Авто замын нийт ажлын явц 21 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээлээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж