БНСУ-ын Хөдөлмөрийн яам энэ онд гадаадаас ажиллах хүч авах хуваариа баталсан байна. Тэд урьдчилсан байдлаар Монголоос 5000 ажилчин авахаа мэдэгдээд байгаа аж. Хуваарийн дагуу Монгол Улсаас тус улсад очиж ажиллах хүсэлтэй хүмүүсийг долдугаар сарын 26-28-нд Гадаадад ажиллах хүч илгээх төвд бүртгэх юм байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг ирэх есдүгээр сарын 3-4-нд авахаар төлөвлөжээ.
С.Отгон