МҮОХ-ноос "Олон улсын олимпийн өдөр"-ийг өнгөрөгч бямба гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр тэмдэглэв.
Одоогоос 121 жилийн өмнө зургадугаар сарын 23-нд Францын соён гэгээрүүлэгч, их бичгийн хүн, Барон хэргэмт Пьер Кубертэн Парис хотын Сорбонны их сургууль дээр хэсэг нөхдийн хамт Олон улсын олимпийн (IOC)-г үүсгэн байгуулж, орчин цагийн олимпийн наадмыг сэргээх түүхэн шийдвэрээ гаргасан энэ дурсгалт өдрийг хүн төрөлхтөн ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДӨР хэмээн тэмдэглэжээ иржээ.
Энэхүү уламжлал ёсоор МҮОХ нь “Olympic day” ёслолыг энэ сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Дугуйтай олимпийн баяр”-ыг зохион байгуулсан юм. Олимпийн өдрийн ёслолыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нээж, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Спортын холбоодын төлөөлөгчид, олимпийн наадамд оролцсон ахмадууд, дугуй, хөнгөн атлетик, дугуйт тэшүүрийн 100 гаруй өсвөр, залуу тамирчид оролцлоо.
Энэхүү арга хэмжээний үеэр “Токио-1964” зуны XV олимпийн наадамд оролцсон “олимпийн анхны партизан” дугуйчин Я.Баатар үг хэлж, МҮОХ-ноос дугуйн ахмад дасгалжуулагч Н.Нармандах, регбийн тамирчин Г.Хосбаяр, Үшүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Булган, “Монлайн” спорт хувцасны компанийн захирал А.Чимэд-Очир, дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран нарыг олимпийн одонгоор шагнажээ.
Энэ өдөр болсон 3-6 настай бяцхан дугуйчид, роликтой тэшүүрчдийн 200 метрийн уралдаан болсон юм.
Мөн олимпийн нэрэмжит дугуйн тэмцээнд Б.Мягмарсүрэн (“Аттила”), Э.Билгүүнжаргал (“Автозам”), Э.Дорждагва (Хан-Уул), Ч.Солонго (“Алдар”) нар түрүүлжээ. Харин дугуйт тэшүүрийн замд Төв аймаг, Хан-Уул дүүрэг, Төрөлжсөн сургалттай БТС-ын дунд сургуулийн багууд эхний байруудад шалгарсан байна.
Ч.БОЛОР