Европын холбооноос гаргасан уг шийдвэрээр Европт нислэг явуулдаг олон улсын агаарын тээврийн компаниуд карбон ялгаралтад татвар төлөх ёстой болж байгаа юм. Хятадын “Airbus” компанийн тэргүүн дээрх арга хэмжээ олон улсын худалдаанд зөрчил үүсгэж болзошгүйг сэрэмжлүүлсэн байна. Харин Европын холбооны уур амьсгалын комиссар Европын холбоо ямар ч сүрдүүлгийг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Олон улсын агаарын тээврийн бусад компаниуд ч мөн карбоны ялгаралтад татвар ноогдуулахыг эсэргүүцэж байгаа юм.
АНУ-ын Агаарын тээврийн холбоо дээрх асуудлаар Европын холбооны шүүхэд гомдол гаргах гэж буй ажээ. Нисэх онгоцны агаарт ялгаруулж буй карбон тогтоосон хэмжээнд байгаа тохиолдолд Европын холбооны гишүүн бус орнууд татвараас чөлөөлөгдөх боломжтой гэнэ.
Олон улсын агаарын тээврийн холбооны тэргүүн Жованни Бизиньяни "Европын холбоо хууль бус шийдвэрээ өөрчлөхгүй бол эцсийн үр дагавар нь худалдааны дайнд хүргэж болзошгүй” гэжээ.