Э.Бадар-Ууган эмэгтэйчүүдийн эмнэлэг нээв

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган эмэгтэйчүүдийн эмнэлэг нээв

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Олимпийн аварга Э.Бадар-Ууган нийгмийн сайн сайхны төлөө гэр бүлийнхээ хамтаар зүтгэхээр шийджээ. Тэрбээр эмэгтэйчүүдэд тулгардаг үргүйдлийг эмчлэх “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлгийнхээ нээлтийг өнөөдөр Сувилахуйн сургуулийн эмнэлгийн байранд хийлээ.

Японы “Като Лэдиес” клиник гэх үр шилжүүлэн суулгах ажиллагаагаар дэлхийд алдартай эмнэлэг байдаг. Нэг өдөрт л гэхэд гадаад, дотоодын 700-аад өвчтөн ханддаг, олон улсад алдартай, эмэгтэйчүүдийн эмнэлэг юм. Энэ эмнэлгийнхэнтэй хамтарч, дэмжлэг авсны үндсэн дээр “Өөжинмед” эмнэлгийг босгож байгаагаар онцлог юм. Өнөөдрийн арга хэмжээнд Японы алдарт “Като Лэдиес” эмнэлгийн ерөнхий захирал болоод төлөөллүүд ч ирж оролцсон юм.

“Өөжинмед” эмнэлгийн хувьд 100 хувь Монголын хөрөнгө оруулалтаар боссон гэв. Харин багаж тоног төхөөрөмж, техникийг Японы тусламжаар авчээ. Цаашид ч Японы эмнэлгийнхэнтэй хамтран ажиллана. Хэдийгээр Японы тусламжтайгаар босч буй ч “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд Монголын эмч нар ажиллана гэдгийг онцоллоо.

Ямартай ч өнөөдөр үүдээ нээж буй “Өөжинмед” эмнэлгийг олон улсын түвшинд хүрсэн хэмээн үзэж байгаа. Хэдий тийм ч үнийн хувьд уян хатан нөхцөлийг баримтлах юм байна.

Одоогоор тус эмнэлэгт эмчлүүлэх хүмүүсийн захиалга аль хэдийн иржээ. Мөн урд, хойд хоёр хөршөөс ч үзүүлэх өвчтөнүүд захиалгаа өгсөн аж.

Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Уугантай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Б.ЗАЯА

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж