Газраа үнэлүүлж, амины орон сууцтай болъё

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Газраа үнэлүүлж, амины орон сууцтай болъё

Одоогоос хоёр жилийн өмнө нийслэлээс гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх ажлыг эхлүүлж байсан билээ. Нэг ёсондоо иргэд газраа чөлөөлж өгөн, байраар солих, инженерийн шугам сүлжээ оруулах, бэлэн мөнгөөр арилжих гэсэн сонголтуудаас өөрсдөө аль дуртайгаа сонгож, барилгын ажлыг явуулж байгаа. Ихэнх нь орон сууцаар солих гэсэн төрлийг сонгож байлаа. Улмаар эхнээсээ дахин төлөвлөлтийн орон сууцнууд ашиглалтад орж, иргэд байртай болжээ. Үүний зэрэгцээ, гэр хорооллын иргэд айл хөршөөрөө нэгдэж газраа эргэлтэд оруулан, хүссэн орчноо бүрдүүлэх бас нэгэн боломж бий. Хамгийн чухал нь иргэд нэг санаа бодолтой байх хэрэгтэй аж. Нэг ёсондоо хөрш айлууд нэгдээд газраа зөв төлөвлөн, ашиглалтгүй хэсгээсээ нийлүүлсэн газраа хөрөнгө оруулагчид худалдаж босгосон хөрөнгөөрөө амины орон сууц, таунхаус, инженерийн болон нийгмийн дэд бүтцээ шийдэх боломжтой юм. Тухайн айлын өмнө байсан газрын хэмжээ багассан ч үнэ цэнэ нь хэд дахин өснө гэсэн үг. Энэ тухай мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” НӨҮГ хариуцан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар зургаан дүүргийн найман байршилд иргэд хэд хэдээрээ нийлж, амины орон сууц барих төслийг дэмжин, газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж, төслөө боловсруулж дуусчээ. Одоо тэдэнд дэд бүтцэд холбох, бүтээн байгуулалт хийх мөнгө шаардлагатай байгаа тухайгаа хотын удирдлагад учирлаж байна.

 

Амины орон сууц, хотхон барих байршлын мэдээлэл

 

Төслийн талбарын байршил

ИТЗ-ийн нэр

Талбайн хэмжээ

Нэгж талбарын тоо

Хүн

ам

Иргэдийн бүлгийн тоо

1

БЗД, 19-р хороо, Цайз зах орчим

"Цайз хотхон"

12.0

184

717

8

2

БЗД, 27-р хороо, Дарь-Эхийн шинэ буудлын орчим

"Дарь-Эх хотхон"

16.0

258

1568

9

3

СБД, 13-р хороо, Таван буудал орчим

"Есөн-Эрдэнэ"

9.74

183

752

5

4

ЧД, 17-р хороо, Хуучин эцэс орчим

"Ивээл"

9.2

96

314

5

5

БГД, 23-р хороо, Хөтөл орчим

"Шинэ Шийдэл"

9.86

149

788

8

6

ХУД, 9-р хороо, 107-р цэргийн анги орчим

"Нарлаг Буянт Ухаа"

18.4

212

848

6

7

СХД, 11-р хороо, Хөтөл орчим

"Эхлэл"

9.8

150

590

6

8

СХД, 23-р хороо Хангай зах орчим

"Оргил"

24

313

1664

8

 

Нийт

8

109

1545

7241

55

 

Иргэдийн ойлголт эхэндээ тааруу байсан ч газар шинэчлэн зохион байгуулах тухай сургалтыг олон удаа зохион байгуулсны дүнд 6 байршилд иргэдийн түр зөвлөл байгуулжээ. Түр зөвлөлийнхөн төлөвлөлтөө өөрсдөө боловсруулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад эцсийн саналаа өгснөөр хүсэл сонирхолд нь нийцсэн, нийгмийн дэд бүтэц бүхий  амины орон сууцны хотхон төлөвлөгдөнө. Гэр хорооллын иргэдийн яриаг сонсч байхад олонх нь өөрийнхөө хашаа руу шугам татуулаад л асуудлыг шийдэх сонирхолтой байдаг. Хашаа руугаа шугам татууллаа гэхэд орчны төлөвлөлт байхгүй хэвээрээ л үлдэнэ гэсэн үг. Тиймээс дээр дурдсанчлан иргэд дундаасаа арилжааны зорилготой тодорхой хэмжээний газар нийлүүлснээр цэцэрлэг, сургууль, үйлчилгээний төвөө бариулаад, ногоон орчноо бүрдүүлээд авах давуу талтай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Манайх хэзээ дахин төлөвлөлтөнд орох бол, амины орон сууц барихад зориулж зээл өгөх болов уу гэж хүлээж байхаар айл хөршөөрөө, гудамжаараа нэгдэн өөрсдийн төлөвлөлтөө хийж, газраа эргэлтэд оруулах ийм нэгэн хувилбар байгааг албаныхан онцолж байна.

 

Инженерийн шугам сүлжээг хот хариуцан хийнэ

Нийслэлийн гэр хороололд амьдардаг нийт өрхийн 106 мянга нь  амины орон сууцанд амьдрах хүсэлтэй гэсэн судалгааг нэгэн судалгааны байгууллагаас гаргажээ.  Амины орон сууцанд зориулсан тусгай зээл гаргах, иргэдийн өмчлөлийн газар, түүн дээр барих орон сууцны зураг төсөлд нь нийслэлийн зүгээс баталгаа гаргаж банкны зээлд хамруулах талаар судалж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Байгаль орчинд ээлтэй, ногоон байдлаар шийдсэн, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц төлөвлөх юм бол дэмжиж, зээлд хамруулна гэдгээ банкны холбооныхон ч хэлсэн. Ямартай ч эхний ээлжинд дэд бүтцийн асуудлыг Улаанбаатар хот хариуцан, гэр хорооллын иргэдийн инженерийн шугам сүлжээний ажлыг шийдэж өгнө. Мөн иргэдийн газрыг эргэлтэнд оруулж, үнэлүүлэх ажлыг нийслэлийн удирдлага эхлүүлжээ.

Одоо зөвхөн УИХ-ын гишүүд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээд батлаад өгвөл л болно гэлээ.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж