Наадмаар ес хоног амрах эсэхийг хэлэлцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.23-нд нийтлэгдсэн

Наадмаар ес хоног амрах эсэхийг хэлэлцсэнгүй

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын өдрүүдийн амралтын асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулжээ.

УИХ-аас 2014 онд наадмаар тав хоног амрахаар хуульчилсан.

Харин энэ жил долдугаар сарын 11, 12-ны өдөр бямба, ням гаригт таарч байна. Иймээс Хөдөлмөрийн сайд С.Чинзориг долдугаар сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг 4, 5-ны амралтын өдөрт шилжүүлэхээр санал боловсруулсан аж. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэлгүй хойшлуулсан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж