Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн өнөөдөр “Чингис” зочид буудалд болох гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийслэлийн хөдөлмөрийн газрын удирдлагууд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн захирлууд, Хөдөлмөрийн яамны харьяа төв болон яамны бүтцийн нэгжийн удирдах ажилтнууд гээд нийтдээ 90 шахам хүн оролцох юм. Мөн УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Шадар сайд У.Хүрэлсүх нар оролцох аж.
Зөвлөгөөнөөр хөдөлмөрийн салбарынхан ажлаа дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойлж, харилцан туршлагаа солилцох юм.
Г.ХОРОЛ