Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон “Монде Селекшн-2011” олон улсын чанарын шалгаруулалтын наадамд 80 гаруй улс орны 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн оролцож, манай улсаас UFC групп “Морьтой Чингис” бүтээгдэхүүнээрээ хоёр жил дараалан GRAND GOLD “Шижир алт” шагналыг хүртэж МОНГОЛ ЧАНАРЫГ ДЭЛХИЙД таниулж чадсан билээ. Үндэсний үйлдвэрлэгч UFC групп энэхүү нэр хүндтэй шагналын баяраа зургадугаар сарын 3-ны өдөр Монгол Шилтгээн цогцолборт 1000 шилдэг харилцагчидтайгаа хамт тэмдэглэн өнгөрүүлжээ.
Анх удаа “1000 харилцагчийн баяр”-ыг зохион байгуулж GRAND GOLD /Шижир алт/ шагналаа нийт харилцагч олонтойгоо хуваалцаж хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ. Арга хэмжээнд Жонон хамтлаг өөрийн аялгуут эгшгээр харилцагчдыг угтан авч, амтат коктейлиор дайлан UFC Трейд ХХК-ын Гүйцэтгэх захирал О.Амаржаргал нээлтэнд зориулж үг хэлснээр эхэлсэн юм. Хүндэт харилцагчид зочдоо зоогонд урьж, яриа өрнүүлэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн бүтээгдэхүүнээр бэлэг барьсан олон олон сюрпризээр дүүрэн өндөр зэрэглэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа.
Налайх дүүргийн Цээпэл ХХК-ийн Захирал Б.Батжаргал
-Бид UFC групптэй хамтран ажиллаад 6 жил болж байна. Өнгөрсөн онд “Монде Селекшн” олон улсын чанарын шалгаруулалтаас Морьтой Чингис брэнд “Шижир Алт” шагналыг Монгол улсаас анх удаагаа авч байсан. Харин 2011 онд Морьтой Чингис болон Алтангадас брэнд “Шижир Алт” шагналыг дахин авч байгаа явдал нь UFC группын бүтээгдэхүүн хэрхэн чанартай болохыг дахин тодорхойллоо.
Багануур дүүргийн Голд Койн ХХК-ийн Захирал С.Цэнгэл
-Монголынхоо нэрийг Дэлхийн давцанд бүтээгдэхүүний чанараа дахин дахин баталж байгаад бид маш их баяртай байна. UFC группынхээ хамт олонд цаашдын ажил амьдралд нь сайн сайхнйг хүсэхийн ялдамд хамтран ажиллаж буй гэрээт борлуулагч ажилчдынхаа өмнөөс баяр хүргэе.
1000 харилцагчдын баярт харилцагч байгууллагуудаас гадна рок, попын төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэж, өөрсдийн дуу хоолойгоороо мэндчилсэн юм.
Холбоотой зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.