Хар шоколад эрүүл мэндэд сайн

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хар шоколад эрүүл мэндэд сайн

Элэгний өвчтэй хүмүүст шоколад сайн нөлөөтэй гэсэн судалгааг АНУ- эрдэмтэд 2010 оны 04 сарын 16-нд гаргалаа. Өөрөөр хэлбэл хар шоколадаар баялаг какао нь элэгний циррозтой хүмүүст нэгэн талын эмчилгээ болж чадна гэнэ.  Учир нь какао дахь найрлага нь хүний судас шөрмөсийг амрааж зангирсан юмуу ачаалалтай байгаа хэсгийг сулруулдаг байна. Элэгний цирозтой  21 хүн дээр хийсэн судалгаанаас харахад хоол хүнсэндээ хар шоколад хэрэглэх нь элгэн дэхь цусны даралтыг  багасгадаг нь батлагджээ. Энэхүү судалгаа нь европын элэгний судалгааны нэгдсэн ассоциацын хурал дээр анх олны хүртээл болсон байна. Мөн хар шоколад нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг гэсэн сүүлийн үеийн судалгаа ч байгаа юм байна. Элэгний цирроз нь архины хор уршигнаас хүнд үүсдэг маш аюултай өвчин юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж