Дорноговь аймагт тахилга болов

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Дорноговь аймагт тахилга болов

Дорноговь аймгийн Хүслийн уул буюу Хан Баянзүрх уулыг 6-р сарын 04-ний өдөр тахиж, лам хуврагууд тахилгын ном уншиж, сан тавилаа. 19-р зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч ноён хутагт Д.Данзанравжаагийн 1820-онд байгуулсан Өвөрбаясгалант Хамарын хийдэд бэсрэг наадам зохиож, хурдан морьдын уралдаан, үндэсний сур, шагайн харваа, хүчит бөхийн барилдаан тус тус зохион байгуулснаар цугларсан сүсэгтэн олны сэтгэл тэнэгэр өргөн дэлгэр сайхан наадлаа.  Энэхүү арга хэмжээг Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын уугуул Сод Монгол группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар өндөр хэмжээнд зохион байгуулан, ивээн тэтгэж айргийн тавд хурдалсан хурдан хүлгийн уяачдыг мотоцикл, барилдааны түрүү, үзүүрийн бөхчүүдийг 1 сая төгрөгөөр байлав.

Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөх барилдсанаас а.а Ё.Эрдэнэжаргал түрүүлж, у.н А.Цацабшир үзүүрлэлээ.

Тавын даваа

1. А.Цацабшир у.н – С.Дорждагва с.з
2. Ё.Эрдэнэжаргал а.а – Д.Болдбаатар а.а

Зургаагийн даваа

1. А.Цацабшир у.н – Ё.Эрдэнэжаргал а.а
        /үзүүрлэсэн/             /түрүүлсэн/

Мөн энэ үеэр Дорноговь аймгийн Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Гантулга, нарийн бичгийн дарга Х.Батбаатар, тэргүүлэгч у.н А.Хатансайхан, а.а Д.Баянжаргал, а.а Н.Алдарсайхан, Э.Энхболд, Галбадрах, Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид ээлжит хурлаа хийлээ. Хурлаар  6-р сард хийсэн ажлаа дүгнэж, АХ-ын 90 жил, аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн хүрээнд жаяг дэгийн багаа шинэчлэх, ҮБХ-ны барилдааны дүрмээ хэрэгжүүлэх, сургалт семинар явуулах, орон нутгийнхаа бөхчүүдийг "Сүүж" амралтанд гаргах, наадмын бэлтгэлийн үеэр тус орон нутгаас төрөн гарсан ахмад бөхчүүд хүрэлцэн очиж залуу бөхчүүдийг сурган дасгалжуулах хойч үеийн сайн бөх төрүүлэхэд санаачлага гарган ажиллах талаар хэлэлцэж, ажиллахаар болов.

Дорноговь аймгийн ҮБХ-ны тайлбарлагч Х.Энхжаргал

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж