Төрийн захиргааны албан хаагчдын нэгдсэн сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

Төрийн захиргааны албан хаагчдын нэгдсэн сургалт болж байна

Аймгийн Засаг даргын “Шинэ Дорноговь – 2” тогтвортой хөгжлийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, Төрийн захиргааны албан хаагчдын ажил хэргийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шаардлагын түвшинд хүргэх арга барил, чадварыг эзэмшүүлэх, төрийн захиргааны албан хаагчдад төрийн албаны мөн чанар, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг таниулах, төрийн албанд мэргэшүүлэх зорилготой юм.

Сургалтыг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар удирдлагын академи хамтран зохион байгуулж байна.

Сургалт Төрийн албаны үнэт зүйл, ёс зүй сэдвээр Доктор Я.Бямбасүрэн, Төрийн байгууллагын стратегийн төлөвлөгөө, түүнд төрийн албан хаагчийн гүйцэтгэх үүрэг сэдвээр УА-ийн ахлах багш Д.Намхайдагва, Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагын өнөөгийн байдал, гүйцэтгэлийн төлөвлөлт сэдвээр Доктор Т.Түмэнцогтоо гэх мэт сэдвүүдээр энэ өдөр болж өндөрлөх юм.

Эх сурвалж: http://zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж