Буянт-Ухаа боомтоор энэ сарын 20-нд Улаанбаатар-Бишкек-Станбул чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан Монгол Улсын иргэн Т /эрэгтэй/ нь бусдын паспортанд Буянт-Ухаа 16 дардас хуурамчаар үйлдэн Бүгд Найрамдах Турк Улсын хилийг нэвтрэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна. Мөн Дорноговь аймгийн авто замын боомтоор энэ сарын 21-ний өдөр манай улсын иргэн А нь /эмэгтэй/ гадаад паспортын сунгалтыг компьютер ашиглан засварласан зөрчлийг тус газрын шалгагч илрүүлэн холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Д.ЖАРГАЛ