Япон Өмнөд Солонгосын амаргүй харилцаа

Хуучирсан мэдээ: 2015.06.22-нд нийтлэгдсэн

Япон Өмнөд Солонгосын амаргүй харилцаа

Японы ерөнхий сайд, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдтай уулзав

 

Япон, Өмнөд Солонгос улсын дипломат харилцааны 50 жилийн ой өнөөдөр /VI.22/ тохиож байна. Хоёр орны харилцаа дэлхийн II дайны үеийн Японы эзлэн түрэмгийлэл, газар нутгийн маргаан зэрэг  хүчин зүйлээс үүдэн амаргүй явж ирсэн юм.

 

Дипломат харилцааны ойг тохиолдуулан Сөүл, Токио дахь  элчин сайдын яамдуудын арга хэмжээнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе, Японы ерөнхий сайд Шинзо Абе нар оролцох аж. “Хоёр орны хойч үеийхний төлөө би ерөнхийлөгч Пак Кын Хетэй дараагийн 50 жилд харилцаагаа сайжруулахын төлөө хамтран ажиллах болно” хэмээн Японы ерөнхий сайд Шинзо Абе  Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ мэдэгджээ.

 

Өмнө нь ням гаригт /VI.21/ хоёр орны гадаад хэргийн сайд нар уулзсан юм. Энэ уулзалт нь дөрвөн жилийн хугацаан дахь анхных аж.  Уулзалтаар хоёр орон батлан хамгаалах, худалдаа наймааны хамтын ажиллагааны талаар дээд түвшний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон байна. Япон, Өмнөд Солонгос улсууд 2012 оноос хойш дээр дурьдсан уулзалтыг хийгээгүй аж. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе, Японы ерөнхий сайд Шинзо Абе нар албан тушаалаа авснаас хойш хоёр талын яриа хэлцэл хийгээгүй байгаа юм.

 

АНУ-ын Ази дахь гол холбоотон орнуудын хувьд Япон, Өмнөд Солонгос улсын хоорондын харилцаа Вашингтоны анхааралд байдаг юм. Тэд Хойд Солонгосын цөмийн аюул болон Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн эзэрхийллийн эсрэг нэгдсэн байр суурьтай байдаг юм.

 

Дайны үед япон цэргүүдийн хүчирхийллийн хохирогч болсон Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдэд хандан Токио 1993 онд албан ёсоор уучлалт гуйсан бөгөөд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж